X
"Барилга, Орон сууц 2023" үзэсгэлэн яармагийн шилдгүүд тодорлоо

Шинэ орон сууц, хаус дизайн, барилгын материал, тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийн чиглэлээр зохион байгуулагддаг Барилга, орон сууц 2023 үзэсгэлэн, яармаг гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудаа шалгарууллаа. 

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээг нээж Барилга МН-ийн үүсгэн байгуулагч, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г.Батсүх, Барилгын хөгжийн төвийн захирал Ц.Амарсанаа, “Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл” -ийн гүйцэтгэх захирал М.Эрдэнэдэлгэр нар үг хэлж, шагналыг гардууллаа. Мөн тус арга хэмжээнд дэлхийн алдарт 100 жилийн түүхтэй Ноrmann группийн ерөнхийлөгч ноён Hormann хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

"Ногоон хөгжилд түүчээлнэ" уриа дор зохион байгуулагдсан тус үзэсгэлэн яармагт гадаадын болон дотоодын 150 орчим шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд оролцсоноос 5 номинацийн эзэд тодорлоо. Үүнд, 

Шилдэг үйлдвэрлэгчээр Айзава монгол ХХК 

Айзава монгол ХХК нь Япон улсын барилгын материал, бетон зуурмаг үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч Айзава группийн хөрөнгө оруулалттайгаар 2009 онд үүсгэн байгуулагдаж, бүрэн автомат орчин үеийн бетон зуурмагийн үйлдвэрийг Япон улсад захиалгаар үйлдвэрлүүлэн, импортолж Улаанбаатар хотноо 2012 онд барьж ашиглалтад оруулжээ. Тэд бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэн, үйл ажиллагаандаа орчин үеийн, шинэ техник технологийг байнга нэвтрүүлж, дэлхийн хамгийн сүүлийн үеийн стандартад нийцсэн дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг Монголын барилгын салбарт нийлүүлж буй шилдэг үйлдвэрлэгч юм. 

Шилдэг ханган нийлүүлэгчээр Ти энд жи ХХК

“Ти энд Жи” ХХК нь барилга-архитектурын зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ, барилгын хаалга, дээврийн материалын импорт худалдаа, угсралтын үйл ажиллагааг эрхэлж байгаа барилгын салбартаа тэргүүлэгчдийн нэг билээ. Дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх, сайн үйлчилгээ үзүүлэх нь тэдний эрхэм зорилго бөгөөд  2008 оноос эхлэн Герман улсын Hoermann групп компанийн албан ёсны дистрибьютер үүргийг гүйцэтгэн ажиллаж, Монголын томоохон төслүүд дээр амжилттай оролцоод байна.

Дэвшилтэт технологи нэвтрүүлэгчээр Монгол базальт ХК

“Монгол Базальт” ХК нь эх орны эрдэс түүхий эд болох байгалийн чулууг 1550 хэмд хайлуулан хүний биед сөрөг нөлөөгүй, байгаль экологид ээлтэй чанар, стандартыг хангасан өндөр температурт тэсвэртэй галд шатдаггүй, эрчим хүчний хэмнэлттэй чулуун хөвөн “Базальтвүүл” брэндийн дулаалгын материалыг үйлдвэрлэн хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудад нийлүүлэн эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна.Мөн “МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК нь арматурын зах зээлд түүнийг орлох шинж чанартай, дотоодын эрдэс түүхий эдэд суурилсан, нэмүү өртөг шингэсэн, технологийн багтаамж өндөртэй ноу-хау бүхий шинэ төрлийн “БАЗАЛЬТ ФАЙБЕР (BFRP) АРМАТУР”-ын үйлдвэрийг Монгол улсад тун амжилттай нийлүүлээд байгаа билээ.

Шилдэг төслөөр Нутгийн буян групп ХХК-ий Happy residence хотхон

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт сүндэрлэж буй 640 айлын “Happy residence” хотхон нь оршин суугчдын тав тухтай, эjүүл аюулгүй орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхийн сацуу, хүний бүхий л хэрэгцээг багтаасан цогцолбор хотхон юм. Уг хотхоныг барилгын салбарт 10 жил үйл ажиллагаа явуулж, арвин туршлага хуримтлуулсан чанарыг эрхэмлэгч “Нутгийн буян групп” ХХК хамт олон бүтээн байгуулж байна.

Шилдэг төсөл хэрэгжүүлэгчээр Актив Гарден ХХК

Аctive Garden Residence нь Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, Хан-Уул дүүрэг Яармагт байрлах эрүүл хөрс, цэнгэг агаар бүхий Богд уулын бэл, Туул голын хөвөөн дэх эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэсэн бизнес зэрэглэлийн 856 айлын орон сууц юм. Оршин суугчдынхаа хүүхдүүдийн боловсролд зориулж Кембрижийн хөтөлбөртэй 640 хүүхдийн багтаамжтай улсын дунд сургууль, 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, сургалт хөгжлийн төвүүдийг дэргэдээ төлөвлөжээ.  Автомашины 1,000 ил зогсоол, 500 дулаан зогсоол, бүх төрлийн үйлчилгээг багтаасан 50,000мкв талбайтай олон улсын стандарт хангасан Монголын анхны шоппинг молл хэлбэрийн И-мартыг дэргэдээ төлөвлөснөөрөө онцлог юм.

Ташрамд дуулгахад “Барилга орон сууц 2023” үзэсгэлэн, яармаг нь barilgaexpo.mn сайт дээр цахим хэлбэрээр давхар болсон бөгөөд үзэсгэлэн үзэж амжаагүй хэрэглэгчид маань тус сайт руу нэвтрэн оролцогч байгууллагуудын цахим талбайгаар зочлон тухайн компанитай шууд холбогдох боломжтой юм. 

Ерөнхий зохион байгуулагчаар БАРИЛГА МН

Хамтран зохион байгуулагчаар 

БАРИЛГА,ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ 

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

БАРИЛГЫН ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛ

Ерөнхий ивээн тэтгэгчээр MAXWELL RESIDENCE

Ивээн тэтгэгчээр МОНГОЛ БАЗАЛЬТ ХКACTIVE GARDEN RESIDENCE нар ажиллаа. 

Хамтран ажилласан болон ивээн тэтгэгчээр оролцсон компаниуддаа талархал илэрхийлье!