X
“BARILGA EXPO 2024” олон улсын үзэсгэлэн яармагийн талбайн захиалга эхэллээ

Энэ жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийн их бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө гаргах цаг дор  “BARILGA EXPO 2024” олон улсын үзэсгэлэн яармагийн тов зарлагдаж, талбайн захиалгаа авч эхэллээ. 

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд, 38,000 орчим үзэгч хэрэглэгчид нэгэн дор цуглардаг барилгын салбарын хамгийн нэр хүндтэй үзэсгэлэн “BARILGA EXPO 2024” олон улсын үзэсгэлэн яармаг нь 2024 оны 04 сарын 12-14-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдана. 

Энэ жилийн үзэсгэлэн нь шинэ орон сууц, үл хөдлөх хөрөнгө, барилгын материал, дэвшилтэт технологийг нэгэн дор танилцуулж байгаагаараа онцлог бөгөөд үзэсгэлэнгийн гадна талбайд машин механизм, багаж, тоног төхөөрөмж гэх мэт том оврын бүтээгдэхүүн үйчилгээгээ танилцуулах боломжийг бий болгосноороо давуу талтай юм. 

Үзэсгэлэнд дараах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно. Үүнд: 

Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө чиглэлээр 

Барилгын материал, дэвшилтэт технологи чиглэлээр

17 жил тасралтгүй зохион байгуулагдаж, салбартаа өөрсдийн орон зайг бий болгосон тус үзэсгэлэнд оролцсоноор 

Түүнчлэн үзэсгэлэнгийн өдрүүдэд оролцогч компани, үзэгч хэрэглэгчдээ зориулан барилгын салбарын уулзалт, мэргэжлийн сургалт, семинарууд зохион байгуулагдах төдийгүй “Шилдэг аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах” уламжлалт арга хэмжээ болно. 

“BARILGA EXPO 2024” олон улсын үзэсгэлэн яармаг нэг цагт, нэг дор зохион байгуулагдах тул зорилтот зах зээлдээ төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах аж ахуй нэгж байгууллага та бүхэн урьдчилсан бүртгэлд хамрагдана уу. 



Зохион байгуулагч: Барилга МН  

Холбогдох утас: 7711-3333 - 1

БҮРТГҮҮЛЭХ