X
“BARILGA EXPO 2024” олон улсын үзэсгэлэн яармаг болно

Монголын барилгын салбарт 17 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж буй “BARILGA EXPO 2024” олон улсын үзэсгэлэн яармаг нь шинэ орон сууц,  амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид болон барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, тоног төхөөрөмж, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 500 орчим аж ахуйн нэгж байгууллагууд оролцдог төдийгүй дунджаар 32000 орчим үзэгч хэрэглэгч оролцдог улсын хамгийн том үзэсгэлэн яармаг билээ. 

Тиймээс бид дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж эрчимтэй хөгжиж буй дижитал шилжилт, дэвшилтэт техник технологийг Монголын зах зээлд таниулан сурталчилж, хэрэглэгчдэд байгаль орчинд ээлтэй, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн ухаалаг сонголтыг бий болгох зорилгоор “build smart…” уриан дор  “BARILGA EXPO 2024” олон улсын үзэсгэлэн яармагийг 2024 оны 04 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно. 

Энэ удаагийн үзэсгэлэн яармагт шинэ орон сууц, барилгын материал, дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмжүүдийг нэгэн дор танилцуулахаас гадна үзэсгэлэнгийн гадаа талбайд машин механизм, багаж, тоног төхөөрөмж гэх мэт том оврын бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах боломжийг бий болгосноороо онцлог юм. 

Үзэсгэлэнд дараах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно. 

Үүнд: 

Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө чиглэлээр 

Барилгын материал, дэвшилтэт технологи чиглэлээр

Жил ирэх тусам өргөжин тэлж, 500 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд, 32,000 орчим үзэгч хэрэглэгчид нэгэн дор цуглардаг энэхүү үзэсгэлэнд оролцсоноор, 

Түүнчлэн үзэсгэлэнгийн өдрүүдэд оролцогч компани, үзэгч хэрэглэгчдээ зориулан барилгын салбарын уулзалт, мэргэжлийн сургалт, семинарууд зохион байгуулагдах төдийгүй “Шилдэг аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах” уламжлалт арга хэмжээ болно. 

“BARILGA EXPO 2024” олон улсын үзэсгэлэн яармаг нь нэг дор, нэгэн цагт зохион байгуулагдах тул барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг зорилтот зах зээлдээ төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахыг урьж байна. 

  БҮРТГҮҮЛЭХ

Ерөнхий зохион байгуулагч: Барилга МН 

Холбогдох утас: 77113333 - 1, 99907816, 99907814