Оролцогчийн бүртгэл
X
BARILGA EXPO 2024 эхлэхэд

BARILGA EXPO 2024 олон улсын барилгын үзэсгэлэн - ҮЗЭГЧДИЙН БҮРТГЭЛ



BARILGA EXPO 2024 олон улсын барилгын үзэсгэлэн

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “BARILGA EXPO 2024” намрын барилгын үзэсгэлэн яармаг “Build smart …” уриа дор 2024 оны 09 сарын 06-08 - ны өдрүүдэд “Буянт - Ухаа спортын ордон” - д болно. Намрын эхэн сард буюу орон сууцны эрэлт эрс нэмэгддэг цаг үед зохион байгуулагддагаараа онцлог энэхүү үзэсгэлэнд шинэ орон сууц, хаус, амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчдээс гадна барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид оролцоно. 36 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн нь жил ирэх тусам цар хүрээгээ тэлж, төр болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын оролцогчид, нэр хүндтэй брэндүүдийг нэгэн цэгт төвлөрүүлэхийн зэрэгцээ давтагдсан тоогоор 58 мянга орчим үзэгч, хэрэглэгчдийг нэгэн дор цуглуулдаг салбарын хамгийн олон оролцогч, үзэгчтэй маркетингийн гол суваг болсон байна. Түүнчлэн үзэсгэлэнгийн өдрүүдэд томоохон гэрээ хэлэлцээрүүд хийгддэг төдийгүй оролцогчдын судалгаанаас үзэхэд 78 орчим тэрбумын борлуулалт хийгдсэн нь эдийн засгийн эргэлтийг бодитоор нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлж байна.

Видео

ОНЦЛОХ ОРОЛЦОГЧИД




Мэдээ мэдээлэл